2021-06-16 12:001min00

Өнгөрсөн хоногт 0-17 насны 561 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ

huuhed

Өнөөдөр батлагдсан 2,395 тохиолдлын 1,750 Улаанбаатар хотод, орон нутагт  644, эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол батлагдлаа.

Насны бүлгээр харвал 0-4 насны 105, 5-9 насны 196, 10-14 насны 177, 15-17 насны 83 буюу 561 нь вакцинд хамрагдаагүй 0-17-ны хүүхдүүд байгаа юм. Хүүхдүүд гэрийн орчинд халдвар авах эрсдлийг нэмэгдүүлж байна гэж өнөөдрийн Эрүүл мэндийн яамны мэдээлийн үеэр ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр хэллээ.

huuhed Нэмж 2,395 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын нийт тоо 82,353 боллоо

 

Л.Баяр