Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 15-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 13,676 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,395 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 82,353 болж, нийт халдварын тоо 83,128 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,750 Улаанбаатар хотод, орон нутагт 644, эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол батлагдлаа.
Л.Баяр