Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 15-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 13,676 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,395 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 82,353 болж, нийт халдварын тоо 83,128 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,750 Улаанбаатар хотод, орон нутагт 644, эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол батлагдлаа.
Насны бүлгээр харвал 0-4 насны 105, 5-9 насны 196, 10-14 насны 177, 15-17 насны 83 буюу 561 нь вакцинд хамрагдаагүй 0-17-ны хүүхдүүд байгаа юм. Хүүхдүүд гэрийн орчинд халдвар авах эрсдлийг нэмэгдүүлж байна.
Сүүлийн 24 цагт есөн нэгэн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 389 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 9,643 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 179
- Хүнд 858
- Хүндэвтэр 2,640
- Хөнгөн 5,966 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 827 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 58,649 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 13,162 хүн байна.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 644 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 12,118 боллоо.
- Баянхонгор аймаг – 101
- Говь-Алтай аймагт – 36
- Говьсүмбэр аймагт -19
- Дундговь аймагт – 12
- Увс аймагт – 16
- Хөвсгөл аймагт – 22
- Баян-Өлгий – 24
- Ховд аймагт – 9
- Дархан-Уул аймагт – 51
- Орхон аймагт – 87
- Төв аймагт – 44
- Завхан аймагт – 15
- Сүхбаатар аймагт – 29
- Сэлэнгэ аймагт – 31
- Архангай аймагт – 40
- Булган аймагт – 5
- Өвөрхангай аймаг – 101
- Хэнтий аймагт – 41
- Дорнод аймагт – 12 тохиолдол тус тус бүртгэгджээ.
М.Лхагвабаяр