2021-06-14 15:111min00

Ковид-19 вирусийн халдварын улмаас 176 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна

jirmen

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд  40,000 орчим жирэмсэн эмэгтэй байгаа бөгөөд эдгээс 176 жирэмсэн эмэгтэй COVID-19 өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Үүний 12 нь хүнд, нэн хүнд ангилалд эмчлэгдэж байгаа талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Жирэмсэн эмэгтэйчүүд халдварын улмаас хүндрэх эрсдэл өндөр байгаа тул вакцинд хамруулах ажлыг эхлүүлээд байгаа билээ.

Жирэмсэн эмэгтэйчүүд  жирэмсний 14-36 долоо хоногийн дотор Pfizer вакцины нэг болон хоёрдугаар тунг тариулах боломжтой аж.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй