Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 13-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт арав гаруй мянган хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,188 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 77,573 болж нийт тохиолдол 78,347 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,650 Улаанбаатар хотод, орон нутагт 613 тохиолдол батлагдлаа.
Л.Баяр