Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 13-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт арав гаруй мянган хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,263 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 77,573 болж нийт тохиолдол 78,347 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,650 Улаанбаатар хотод, орон нутагт 613 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт найман хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 369 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 9,323 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 156
- Хүнд 763
- Хүндэвтэр 2,562
- Хөнгөн 5,839 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 523 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 57,025 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 10,211 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 613 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 10,763 боллоо.
- Баянхонгор аймаг-36
- Говь-Алтай аймаг – 97
- Хөвсгөл аймагт – 17
- Увс аймагт- 23
- Баян-Өлгий аймагт- 8
- Ховд аймагт- 72
- Дархан-Уул аймагт – 91
- Орхон аймагт – 106
- Хэнтий аймагт – 13
- Сэлэнгэ аймагт – 24
- Төв аймагт – 34
- Сүхбаатар аймагт – 22
- Говьсүмбэр аймагт- 8
- Архангай аймагт – 28
- Булган аймагт – 7
- Завхан аймагт-15
- Өвөрхангай аймаг- 45
- Дорнод аймагт- 32 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Л.Баяр