Хэрвээ танд доорх шинж тэмдгүүд илэрч байвал халдвар авсан байх магадлалтай.
Үүнд:
-Хуурай ханиалгах
-Хоолой өвдөх
-Амт, үнэрээ алдах
-Толгой өвдөх
-Хамар битүүрэх
-Шингэн нус гойжих
-38 хэм хүртэл халуурч байвал
КОВИД-19-ийн халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн байх магадлалтай.
Энэ тохиолдолд та айж сандралгүй гэртээ өөрийгөө 10 хоног тусгаарлаж аль болох шингэн зүйлийг халуун, бүлээнээр ууж, илчлэг сайтай хоол хүнс идэж, маш сайн унтаж амрах хэрэгтэй.
-Хөнгөн дасгал, хөдөлгөөн хийгээрэй.
-Шаардлагатай тохиолдолд халуун бууруулах, өвдөлт намдаах зэрэг шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.
-Мөн Д аминдэм 4,000-5,000 мг-аар өдөрт нэг удаа, С аминдэмийг 1,000 мг-аар өдөрт нэг удаа 14 хоногийн турш ууна.
Хэрвээ танд: (КОВИД 19-ийн хүнд хэлбэрүүд болох)
-Амьсгаадах
-Амьсгалын тоо насанд хүрэгчдэд 1 минутад 20 буюу түүнээс дээш болж амьсгал давчдах
-Ханиалгалт эрс нэмэгдэх
-Амны салст, хэл, уруул, хурууны үзүүр хөхрөх
-Амт үнэрээ алдах
-Цээж хөндүүрлэж өвдөх
-38 хэмээс дээш халуурах
-Зарим тохиолдолд гүйлгэх, бөөлжих шинжүүд илэрч байвал эмнэлгийн тусламж яаралтай авах шаардлагатай бөгөөд 119 дугаараас тусламж, мэдээлэл авна уу.
Хэдийгээр ТА вакцины бүрэн тунд хамрагдсан ч гэсэн энхрий бяцхан үрс, жирэмсэн эхчүүдийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ чандлан баримтлаарай!
Эх сурвалж: ЭМЯ