Жижиглэнгийн шатахууны үнэ маргаашаас буюу зургадугаар сарын 12-ны өдрөөс 600 төгрөгөөр үе шаттай нэмэгдэх талаар мэдээлэл гараад байна.
Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад “Ашигт малтмал газрын тосны газрын шатахууны үнийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам руу тодорхой албан бичиг, хүсэлтүүд өгч байгаа. Шатахуун импортлогч компаниуд цар тахлаас үүдэн нийгмийн хариуцлагын хүрээнд шатахууны үнийг нэлээд удаан бодлоготойгоор барьсан. Гадаад зах зээл дээр үнэ нэмэгдэж байгаагаас үүдэн аж ахуй нэгжүүд удаан хугацаанд алдагдалтай ажиллаж байгаа учраас энэ сараас жижиглэнгийн үнээ нэмэх саналтай байгаагаа ирүүлсэн. Тухайн хүсэлтийг үндэслэн саналуудад холбогдох газруудад хүргүүлсэн. Шийдвэр гаргаагүй байна. Тиймээс шатахууны үнэ маргаашаас 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг мэдээлэл тодорхой болоогүй, яригдаж байгаа асуудал гэдгийг хэлмээр байн” гэлээ.
Эх сурвалж: iToim.mn