1. Улун (баглаа боодол дээрх нэр нь Oolong)

Улун цай нь бодисын солилцоог сайжруулдаг. Цайны навчны өнгө чанасны дараа цайвар ногоон (ногоон цай шиг) болдог бөгөөд алтлаг хар, хүрэн улаан өнгөтэй байна. Цай полифенол агуулдаг тул жингээ хасахад тусалдаг. Дөрвөн аяга цай нэг таваг амттан идэх хүслийг орлодог.

2. Пассифлор (баглаа боодол дээр байх нэр – Passion flower)
Энэ цай нь өвөрмөц тайвшруулах нөлөөтэй байдаг. Хэрвээ танд “мэдрэл хямрах” мэдрэмж төрж байвал уг цэцгийн цайг уугаарай. Энэ цай нойргүйдэхэд туслах болно гэдэг нь тодорхой юм. Өдөрт тайван байдлаа хадгалахын тулд уух хэрэгтэй хэмээдэг.

3. Гаатай цай Mint
Гэдэс өвдөхийг зогсоох болно. Өтгөн хатах, хавагнах, хийнүүд – эдгээр эмгэгээс хоол боловсруулах системийн зовиурыг багасгадаг. Гаатай цай нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг тайвшруулдаг бөгөөд хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайнаар дэмждэг тул уутлан бэлдсэн цай биш, цайны навчыг хэрэглэх нь илүү тохиромжтой юм.

4. Имбир буюу цагаан гааны цай

Толгой өвдөх, үрэвслийн эсрэг үр дүнтэй цай юм.
Простагландины нийлэгжилт хаагдахад толгойн өвдөлт үүсдэг. Дотор муухайралт нь толгой өвдөх шалтгаан биш юм.
Цагаан гааны үндсийг ашигладаггүй бөгөөд цагаан гааг чанаж бэлтгэснээр цай болгон уудаг.

5. Ногоон цай
Өөх хайлуулах жин хасахад тохиромжтой. Ногоон цайг ууснаар хоолны дуршил буурдаг. Мөн ногоон цай нь элсэн чихэр эсвэл кофетэй ойролцоо эрчим хүчээр хангадаг, тэг калори агуулдаг.

6. Бамбайн үндэс буюу валерианы цай
Эрүүл унтах хамгийн сайн арга.
Бамбайгийн үндсийг янз бүрийн эмгэг, булчин өвдөх, цэвэршилтийн үед онцгой хэрэглэвэл сайн үр үр дүнтэй байна.

7. Хар цай

Амьсгалыг цэвэршүүлдэг. Полифенолийн ялгаралтаар муу амьсгал биеэс ялгардаг. Антиоксидантууд нь шүдийг бэхжүүлдэг тул хар цайгаар амаа зайлах нь нянгийн өсөлтийг зогсоож, цочрол үүсгэдэг хүчилийг саармагжуулдаг аж. Үнэн чанартаа, хар цай нь кофе шиг шүдний пааланг бараан болгодог тул энгийн шүдний ооноос хзчтэй байдаг.

8. Солодкийн үндэстэй цай

Идэх дурыг дарангуйлдаг. Нэг аяга цайнд 2 орчим калори хуримтлагддаг байна. Энэ үндэс нь элсэн чихрээс 50 дахин их амтлаг байдаг бөгөөд хэдхэн дуслаар уухыг шаарддаг. Өдөр бүр 20 грамм орчим бөгөөд хоногт хэрэглэгдэх хэмжээ нь ихэсвэл цусны даралтыг нэмэгдүүлдэг.

9. Гинкго

Тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Гинкго цай нь оюуны функцийг сайжруулдаг бөгөөд тархи нь хамгийн хэцүү зорилтуудыг шийдвэрлэхийн тулд шаардлагатай шим тэжээлийг хүлээн авдаг.

10. Крапив цай

Харшилтай хүмүүст тусалдаг. Хавар нь олон өвчний харшил хөдөлгөх бөгөөд хамар, хоолой өвдөх, нүд улайх, нүүр хавдах гэх мэтийн үед хэрэглэх органик антигистамин бөгөөд хамрын загатнуурыг дардаг байна. Өдөрт 300мг-р хоногт 2 удаа уух нь үр дүнтэй байдаг. Амтлаг болгож уухын тулд зөгийн бал болон бусад ургамалын хандыг нэмж болно.

 

Эх сурвалж: СайханУул цахим хуудас

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн