Сангийн сайд Б.Жавхлан Боловсрол, шинжлэх ухааны яам төсвөө цахим хэлбэрт шилжих нээлтийн ёслолд оролцох үеэр долдугаар сарын 1-ээс төрөөс үзүүлж байгаа бүх хөнгөлөлт, дэмжлэгийг зогсооно гэдгийг мэдэгдлээ.
Тэрээр “Ирэх долдугаар сарын 1-нээс бүх халамжийн чиглэлийн арга хэмжээний хугацаа дуусаж байгаа. Энэ асуудалтай холбогдуулан Засгийн газраас эрсдэлийн шинжилгээ хийж байна. Долдугаар сарын 1-нээс төсөв санхүү яах вэ, улсын үйлдвэрийн газрууд цаашид хэрхэн хичээж ажиллах, ямар дэглэм үйлчлэх вэ гэдгийг судална. Сүүлийн нэг жилийн хугацаанд үзүүлсэн хүүхдийн мөнгөний нэмэгдэл, ус, цахилгаан, дулааны хөнгөлөлт зэрэг халамжийн чиглэлийн арга хэмжээнүүдийг зогсооно” гэлээ.
Л.Баяр