Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Улаан загалмайн хороотой хамтран болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах сайн дурын иргэдийн дадлага сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 10 иргэнийг хамруулан, үндэсний сургагч багшаар бэлтгэн, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ зохион байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах аргад суралцууллаа.
Тус сургалт нь Монгол Улсын Засгийн газрын 303 дугаар тогтоол батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулагдснаараа онцлог юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ