Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч, эрх баригч Монгол Ардын Намын дарга Ухнаагийн Хүрэлсүх орон даяар болсон Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа. Энэ тухай Лхагва гарагт МОНЦАМЭ агентлаг мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр орон нутгийн цагаар 23:00 цагийн байдлаар (Москвагийн цагаар 18:00 цагт) 776 мянга гаруй сонгогч Хүрэлсүхийн төлөө, 235 мянга орчим хүн экс парламентын гишүүн Дангаасүрэнгийн Энхбат, сөрөг хүчний Ардчилсан намын дарга асан Содномзундун Эрдэнийн төлөө саналаа өгсөн байна.
Сонгуулийн Ерөнхий Хорооны тооцоогоор сонгуулийн хэсгүүд хаагдахаас хагас цагийн өмнө санал өгөх эрхтэй 2 сая гаруй сонгогчоос 1 сая 17 мянга гаруй нь саналаа өгч, ирц 52.69 хувьтай байна. Төрийн тэргүүний суудлын төлөө гурван нэр дэвшигч өрсөлдөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт (Москвагийн цагаар 02:00 цагт) эхэлж 22:00 цагт (Москвагийн цагаар 17:00 цагт) өндөрлөв. Тус улсын нутаг дэвсгэр дээр нийтдээ 2 мянга орчим санал авах байр нээгдэв. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу тус улсын оршин суугчид анх удаагаа төрийн тэргүүнээ зургаан жилийн хугацаатай сонгож байна.
Эх сурвалж: Tass.ru
Орчуулсан Б.Ирээдүй