Өнөөдөр нарны хиртэлт тохиох ба хүрээлж хиртэх юм. УБ хот орчимд орой 17:00 цагийн орчмоос хиртэлт үзэгдэж, 18:40 минутын орчимд нарны гадаргын 30-35 орчим хувийн хиртэлт ажиглагдана.
6-р сарын 21-ний өдөр нар ба дэлхий хоорондын зай холдож 154.0 сая орчим км-т хүрнэ, үүнийг “Summer Solistice” буюу дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө тохиох гэж нэрлэдэг.
6-р сарын 22-ны өдрөөс эхлэн өдрийн үргэлжлэх хугацаа богиносох буюу бидний ярианы хэлээр бол “Нар буцна”.
Нарны хүрээт хиртэлт Оросын Якутын нутаг дэвсгэрээс тод ажиглагдах юм байна.
Н.Энхбаяр