Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар өвчний улмаас таалал төгсжээ.
Жүжигчин Л.Дэмидбаатар нь Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангид суралцаж төгсөөд, Улсын драмын эрдмийн театрт ажиллаж, урлагт 30 гаруй жил зүтгэсэн юм.
Энэ хугацаанд дэлхийн сонгодог, орчин үеийн болон Монголын 80 гаруй жүжиг, 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тоглохоос гадна Соёл урлагийн их сургуульд багшилж, хойч үеийн уран бүтээлчдийг бэлтгэж ирсэн билээ.
Тэрбээр 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат жүжигчин цол хүртсэн юм.