ОХУ-ын кино компани сансарт зураг авалт хийх гэж байна. Кино багийнхан Гагарины сансрын нисгэгчдийг бэлтгэх төвд нислэгийн бэлтгэлээ хийж эхэлжээ. Шинээр гаргахаар ажиллаж буй “The Challenge”уран бүтээл нь сансарт хоёр долоо хоногийн турш зураг авалтаа хийх юм байна.
Сансар луу нисэх зураг авалтын багийн гишүүдийн нислэгийн өмнөх бэлтэл нь мэргэжлийн сансрын нисгэгчдийг сургахаас ялгаатай. Гэхдээ нислэгийн гишүүд заавал мэдэх ёстой үндсэн ойлголт мэдлэгийг зааж байгаа юм байна.
Үндэсний сансрын станцын нислэгийн инженер, командлагч Антон Шкаплеров багийн ахлагчаар явах бөгөөд Оросын алдарт жүжигчин Юлия Пересилд, найруулагч Клим Шпенко нар кино багийнханг төлөөлөн сансар луу нисэх юм байна.
Уран бүтээлчид энэ оны 10-р сарын 5-ны өдөр Байконур сансрын буудлаас сансар луу Союз-MS19 хөлгөөр хөөрөх юм байна.