2021-06-06 11:311min00

COVID-19 халдварын улмаас дөрвөн иргэн нас барсны дунд найман настай хүүхэд байжээ

em4-1024x683

Сүүлийн 24 цагт дөрөв хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Тавдугаар сарын 30-нд онош батлагдсан 62 настай эрэгтэй, тавдугаар сарын 29-нд онош нь батлагдсан 37 настай эрэгтэй, зургадугаар 1-нд онош нь батлагдсан найман настай эмэгтэй, зургадугаар сарын 3-нд онош нь батлагдсан 62 настай эмэгтэй нар коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Нийтдээ 311 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй