Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 05-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 7500 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 1,288 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 65,266 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,027 Улаанбаатар хотод, эмнэлгээс шалтгаалах гурван халдвар бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 258 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт дөрөв хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 311 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 5,802 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 132
- Хүнд 475
- Хүндэвтэр 1,765
- Хөнгөн 3,430 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 185 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 53,780 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 5339 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 258 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 7005 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
- Баянхонгор аймаг-28
- Говь-Алтай аймагт -13
- Хөвсгөл аймагт – 25
- Ховд аймагт- 1
- Дархан-Уул аймагт – 33
- Сэлэнгэ аймагт – 1
- Орхон аймагт – 25
- Хэнтийн аймагт -18
- Төв аймагт – 37
- Сүхбаатар аймагт -8
- Говьсүмбэр аймагт-6
- Дундговьд аймагт-17
- Архангай аймагт -21
- Завхан аймагт-1
- Булган аймагт -14
- Баян-Өлгий аймагт 1
- Өвөрхангай аймаг 4 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Л.Баяр