Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв ХҮН Электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат мөн түүний эхнэр Д.Оюунцэцэг нар коронавирусийн халдвар авсан байна. Нэр дэвшигч урьд шөнө Улаанбаатар хотод ирсэн байжээ.
Нэр дэвшигч Д.Энхбат энэ талаар өөрийн сошиал хаягтаа “Миний эхнэр, би, манай эмч, хамгаалалтын ажилтны ковид тест Эерэг гарлаа. Одоогоор зовиур, шинж тэмдэг мэдэгдэхгүй бна. Тусгаарлагдав. Бид Синофарм тариулсан бсан. Эхнийхийгээ. Хоёрдахь нь олон нислэгийн өмнө таарч байсан учир хямрахаас болгоомжилж хойшлуулаад явж байсан юм” гэжээ.
Л.Баяр