Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Зургадугаар сарын 04-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10, 700 хүний шинжилгээг  лабораторид хийсэн байна. Үүнээс 1,393 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 63,978 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Батлагдсан тохиолдлын 1,092  Улаанбаатар хотод, зөөвөрлөгдсөн хоёр халдвар бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 299 тохиолдол батлагдлаа.

Сүүлийн 24 цагт зургаан хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нийтдээ 307 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийтдээ 5,315 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 122
  • Хүнд 504
  • Хүндэвтэр 1,694
  • Хөнгөн 2,995 хүн байна.

Сүүлийн 24 цагт нийт 783 хүн эдгэрч,  нийт эдгэрсэн хүний тоо 53,595 боллоо.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж  байгаа 4,353 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.

Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт

Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 299 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 6,756 боллоо.

Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:

-Говь-Алтай аймагт -4

-Баянхонгор аймагт – 25

-Хэнтий – 9

-Хөвсгөл аймагт – 7

-Ховд аймагт- 19

-Дархан-Уул аймагт – 12

-Сэлэнгэ аймагт – 8

-Орхон аймагт – 50

-Төв аймагт – 109

-Дорнод аймагт – 10

-Өвөрхангай аймагт – 1

-Булган аймагт – 32

-Увс аймагт 23 тохиолдол тус тус бүртгэгджээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн