Ардчилсан намын банкны дансуудыг нь хаасан талаар өчигдөр тус намыг даргалж байгаа М.Тулгат өчигдөр төв талбай дээр мэдээлэл хийсэн. Тэрбээр “Ардчилсан намын бүх данс хаагдчихлаа. Хариуцлагатай үед данс хааж хүнд байдалд оруулж байна” гэж мэдэгдсэн юм.
Харин өнөөдөр хуульч Батбаяр данснаас нь мөнгө татсан асуудлыг хөндсөн юм. Ямартай ч тус намын зүгээс сонгуулийн хариуцлагатай үед төрийн байгууллагууд хүндэтгэлтэй хандаж болоогүй юм уу гэх асуудлыг ярьж байв. АН-ынхны мэдээлж буйгаар бол Шүүхийн шийдвэрээс дансыг нь хааж, данснаас нь мөнгө татсан юм байна. Ийнхүү данснаас нь мөнгө татаж, хааж байгаа асуудал нь санаатайгаар сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл гэж үзэж хэмээн хуульч Батбаяр байр сууриа илэрхийлэв.
Б.Ирээдүй