“Ковид-19” халдварт цар тахлын үед ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зөвлөгөө өгөх “Чатбокс” үйлчилгээ 2021 оны 5 дугаар сарын 24-нд эхэлсэн билээ.
2021 оны 6-р сарын 1-ний байдлаар “Чатбокс” сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд нийт давхардсан тоогоор 248 хүн холбогдсоны 239 нь хүүхдүүд байна.
Үүнээс Чатбоксоор сэтгэл зүйн зөвлөгөө авсан 173 үйлчлүүлэгчийн 67% нь шалгалтын айдас, түгшүүрийн улмаас зөвлөгөө авчээ. Мөн эцэг эх, гэр бүлийн асуудалтай дуудлагууд түлхүү байгааг сэтгэл зүйчид хэлж байна. Хүүхдүүд ярилцах , зарим нь бэлэн хариулт, зөвлөгөө хүсэх нь түгээмэл ажиглагджээ.
12 дугаар ангийн суралцагчдад шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө “Чатбокс” үйлчилгээ 2021 оны 6 дугаар сарын 24 хүртэл үргэлжилнэ.
Сэтгэл зүйчид фэйсбүүк чатбокс үйлчилгээг ашиглан, Даваа-Баасан гарагт 10:00-22:00 цагийн хооронд зөвлөгөө өгч байна. Төгсөх ангийн сурагчид “Боловсролын үнэлгээний төвийн https://www.facebook.com/eec.mn фэйсбүүк хуудсанд хандан мэргэжлийн сэтгэл зүйчдээс зөвлөгөө авах боломжтой юм.
Эх сурвалж:БШУЯам