Голд огт хэрэггүй загас гэж байхгүй. Загас нь гол мөрний экологийн тэнцвэрт байдлыг хадгалж байдаг чухал ач холбогдолтой амьтан билээ. Сайн загасчин гэж барьсан загасаа гэмтээхгүйгээр голд нь буцааж тавьдаг байхыг хэлнэ. Хэдийгээр загас барих нь сонирхол байж болох ч буцааж тавих ухамсартай байх хэрэгтэй. Загасчин байя гэвэл загасаа хамгаалъя. Учир нь загасыг үржлийн үе дээр нь баривал бүр мөсөн устах аюултайгаас гадна хууль зөрчсөн үйлдэл юм. Та загас үржлийн үеийн 2 сарын хугацаанд барихгүй тэвчвэл тэд 20 дахин үрждэг. Загасыг үржлийн үед барихгүй байх нь байгаль орчноо хамгаалж буй бидний үүрэг юм шүү.
Би загас үржлийн үед барихгүй.