Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Covid-19 цар тахлын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлалтад байгаа хүмүүс, алба хаагчид зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломж бүрдсэн билээ. Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс ч үүнд багтах юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ 2021 оны зургадугаар сарын 5-ны өдрийг дуустал харъяа хэсгийн хороондоо гаргахыг мэдэгдлээ.

Л.Баяр

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн