Турк, Энэтхэг, Грек, Киргиз,  Тайланд, Индонез, АНУ, Бразил, АНЭУ, Египет зэрэг арван улс Монгол Улстай харилцан хилээ нээсэн байгаа талаар УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ.

Тэрбээр “Монгол Улс нэг жил, дөрвөн сарын дараа агаарын хилээ нээлээ.

Хил нээсэнтэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар 10 улс манай улстай харилцан хилээ нээлттэй байлгаж байна. Харин бидний түгээмэл зорчдог БНХАУ болон ОХУ, БНСУ, Япон зэрэг улсуудтай бид дипломат яриа хэлэлцээрийг хийж байгаа.

Яг одоогийн байдлаар дэлхийн 110 гаруй улс хилээ хэсэгчилсэн болон бүтэн байдлаар хаасан байна” хэмээв.

Бусад улс оронтой харилцан хилээ нээх  асуудал нь дипломат шугамаар яриа хэлцэлийн түвшинд явагдаж байгаа юм байна.

Н.Батаа

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн