Суралцагчид болон эцэг эх, асран хамгаалагчдад зориулж өөрийн сонирхол, давуу талаа таньж мэдэх, чадвар, үнэт зүйлээ тодорхойлох, ахлах ангид судлах хичээл, хөтөлбөрөө сонгох, 12 дугаар анги төгссөний дараа суралцах их, дээд сургууль, мэргэжлийн хөтөлбөрөө сонгох, хөдөлмөрийн зах зээлд ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ухаалаг, бодитой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох портал сайтыг ажиллуулж байна.
Суралцагчдад зориулж цаасан хэлбэрээс www.myfuture.mn цахим хэлбэрт шилжүүлэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгож байна.
Хэрэглэгч www.myfuture.mn веб сайтаас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа, түүний талаарх мэдээ мэдээлэл авахдаа ESIS системийн бүртгэлээр, сургууль болон багш өөрийн эрхээр нэвтрэн орох боломжтой.
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох портал сайтыг ашигласнаар:
– СУРАГЧ – Өөрийн онцлогт тохирсон ирээдүйн ажил мэргэжлээ сонгох арга замыг танин мэдэх, түүнийг эзэмших хүртэлх үйл явцыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ажил мэргэжилтэй холбоотой бүхий л үйл ажиллагаа, зөвлөгөө мэдээллийг авна.
– БАГШ – Сурагчдыг системд хамруулснаар ажил мэргэжлийг таниулах, урт хугацааны шийдвэр гаргахад туслан түүний дагуу төлөвлөлт хийж, чадамжийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ системийн ашиглалтад хяналт тавих, удирдан чиглүүлснээр ирээдүйн сайн боловсон хүчинг бэлтгэх болно.
– ЭЦЭГ ЭХ – Суралцагчдыг урт хугацааны ажил мэргэжлийн шийдвэрээ ухаалагаар гаргах, түүнийгээ үр дүнтэй төлөвлөдөг болгохын тулд эцэг эхийн оролцооноос хамааран хүүхдэдээ ажил мэргэжлийн төлөвлөлт хийхэд нь зөвлөж хүүхдийн сонирхолын дагуу хөгжүүлэх боломжтой болно.
– СУРГУУЛЬ – Удирдлага, бодлого тодорхойлогчдод мэдээллээр ханган, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх өөрийн сургуулийн сурагчдын мэдээллийн санг бүрдүүлнэ.
Эх сурвалж: БШУЯам