МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах онцлох заалтуудаас хүргэж байна.
• Төрийн албан дахь танил тал, намын харъяалал, хамаатан садан, хувь хүн, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсоож, хууль алагчлалгүй үйлчлэх, хүн биш хууль засагладаг зарчмыг чандлан хэвшүүлнэ.
• Улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтыг шилэн болгох улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилтын тухай хуулиуд санаачилна.
• Төрийн албаны хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлж, мэдлэг, чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж, хууль дээдэлдэг, ард түмэндээ үйлчилдэг болгох иж бүрэн шинэтгэл хийнэ.
• Шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгон хэвшүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатган, улс үндэстнээрээ авлигаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачилан хэрэгжүүлнэ.
• Эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд зөөлөн, эгэл ардад хатуу ханддаг завхралыг засч, хүн бүр хууль тэгш үйлчилдэг зарчмыг хэрэгжүүлнэ.
• Шинжлэх ухаан инновацийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг бүтээлч хэлбэрт шилжүүлж, нэгдсэн кластераар зохион байгуулахыг Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
• Монгол хүний үнэ цэнэ, аьяас чадварын үнэлэмжийг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Төрийн шагналын журмыг шинэчилж, хөдөлмөр бүтээлийг бодитоор үнэлдэг оновчтой тогтолцоо бүрдүүлнэ.
• Уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлд хүндэтгэлтэй хандаж, төрийн тахилгат хайрханууд, үндэсний бахархалт зүйлсийг дээдлэн хамгаалах зарлиг гаргана.
• Ард түмнийхээ эв нэгдлийг бүх талаар бэхжүүлж, эе эвддэг бус эв нэгддэг байхыг эрхэмлэнэ. Үндэсний язгуур эрх ашиг, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэлд аюул занал учруулж болзошгүй аливаа санаархлыг хатуу хориглоно.
• Нийгэмд баян хоосны ялгаралд суурилсан талцал хуваагдал үүсч, гүнзгийрэн ужиграхаас сэргийлж баялгийн шударга хуваарилалтын зарчмыг баримтлан, ард түмнийхээ эв нэгдлийг бэхжүүлнэ.
• “Үндэсний аюулгүй байдлын мэдээллийн нэгдсэн сан” бүрдүүлэн, Монгол төрийн ой санамжийг бэхжүүлж, кибер аюулгүй байдлыг хангах тухай хууль санаачилна.
• Хил хамгаалалтын чадавхийг дээшлүүлэн, хилийн цэргийн байгууллагыг төгөлдөржүүлж, улсын хилийн халдашгүй дархан байдал, хилийн зурвасын хамгаалалт, инженерийн байгууламжийг шинэчилж, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангана.
• Батлан хамгаалах салбарын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг тууштай үргэлжлүүлэн, НҮБ-ын энийг сахиулах болон хүмүүнлэгийн бусад ажиллагаанд оролцохыг зорино. Зэвсэглэл, техникийг үе шаттайгаар шинэчлэн, цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлвэрлэх бодлого баримтлана.
• Цэргийн анги салбарыг залууст эх оронч үзлээр хүмүүжих, бие бялдраа хөгжүүлэх, сэтгэлийн хат тэнхээтэй болох, тодорхой мэргэжил эзэмших, хүний хөгжлийн орчин, иргэний төлөвшлийн сургууль болгон хөгжүүлж, цэргийн дүрмийн бус харилцаа, дэгийг арилгана.
• Олон улс, бүс нутгийн харилцаанд гарч буй өөрчлөлт шинэчлэл, зөрчил сөргөлдөөнд анхааралтай хандаж, үндэсний ашиг сонирхолыг дээдлэн эвлэрлийг эрхэмлэгч байх идэвх санаачлагатай гадаад бодлого хэрэгжүүлнэ.
• Үндэсний соёл, ёс заншил, өв түүхээ ардын болон сонгодог урлаг, кино, рок поп, спорт хүмүнлэгийн бүх хэлбэрээр дамжуулан гадаадад сурталчлах ажлыг эрчимжүүлнэ.
• Цахим дипломат бодлого хэрэгжүүлнэ. Дипломат төлөөлөгчийн газрууд тэргүүнгүй удаан хугацаанд ажиллаж байгаа гажуудлыг бүрэн арилгана.
• Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд нэн шаардлагатай, дутагдаж байгаа, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах оюутан, залуусын сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцдаг тогтолцоонд шилжих хууль санаачилна.
• Ахмад настныг ажиллуулж, тэдний туршлага, ур чадварыг залуу үед өвлүүлэх бодлогыг дэмжиж, “Ахмадын хотхон”-ууд байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
• Угийн бичиг, урдмын түүхээ хөтөлдөг уламжлалыг сэргээн, цус ойртолт, хүн амын удмын сангийн аюулгүй байдлыг хангах зарлиг гаргаж хэрэгжүүлнэ.