Зургаадугаар сарын нэгэн бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд, зургаадугаар сарын нэгэн буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бүх нийтээр амарна гэж заасан. Цар тахлын улмаас тус өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй бөгөөд үзэсгэлэн худалдаа, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүйг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр мэдээлсэн билээ.
Л.Баяр