Сэрэмжлүүлэг: Ачааны машины тэвшнээс хүүхэд унаж, амиа алджээ

Тавдугаар сарын 24, 25, 26, 27-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд 13, орон нутагт 6 хүн гэмтэж, зам тээврийн ослын улмаас 2 хүүхдийн амь насыг хохироосон байна.

Тодруулбал,

Энэ сарын 25-ны өдрийн 23:00 цагийн орчим Хэнтий аймагт, суудлын автомашин онхолдож, зорчигч 5 настай хүүхдийн амь хохирсон.
Энэ сарын 27-ны өдрийн 13:00 цагийн орчим Сэлэнгэ аймагт, бага оврын ачааны автомашины тэвш дээрээс 5 настай хүүхэд унаж, амь хохирсон.
Өнгөрсөн дөрвөн өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 790 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 531 дуудлага мэдээлэл иржээ.

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 156, Орон нутагт 81, Улсын хэмжээнд 237 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Иймд

  • согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,
    явган зорчигчид зам тавьж өгч байх,
  • явган зорчигчид гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • автомашинд тээвэрлэж явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгаж тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн