Энэ сарын 22-ноос үйлчилгээний байгууллагууд вакцины бүрэн тунг хийлгэж, дархлаа тогтсон иргэдэд нээлттэй байхаар УОК шийдвэрлэсэн билээ.
Гэвч зарим үйлчилгээний газрууд халдвар хамгааллын дэглэм баримтлуулахгүй, халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаагаа талаар өнөөдрийн Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.
Тэрбээр “Халдварын тохиолдлыг бууруулахын тулд үйлчилгээний байгууллагууд УОК-оос гаргасан дүрэм журмыг мөрдөх шаардлагатай.
Гэвч зарим хоолны газар, кофе шопт ороход вакцин тариулаад 14 хоносон эсэхийг шалгахгүй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхгүй байна. Тиймээс зарим үйлчилгээний байгууллагаас халдвар илрэх тохиолдол гарч байна. Үүнээс болж өвчлөл илүү нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
Иймд иргэд тухайн үйлчилгээний газрууд вакцин тариулсан эсэхийг тань асууж байгаа болон халууныг тань хэмжиж байгаа эсэхийг шалгаж, шаардлага тавих хэрэгтэй” гэлээ.
Л.Баяр