Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газартай хамтран “Асрамж халамжийн төвүүд дэх хүүхдийн асуудал болон Хүүхдэд ээлтэй сэтгүүл зүй” сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд асрамж халамжийн төвүүдийн өнөөгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал бодлоо солилцож, хүүхдэд ээлтэй сэтгүүл зүйн талаар мэдээлэл солилцон ажиллалаа. Уулзалтад НЗДТГ, НГБХЗХГ, Сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, Сэтгүүл зүйн салбарын төлөөллүүд оролцлоо.