ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус үхэлд хүргэх шинэ вирус дэлхий дахинд гарахыг анхаарууллаа.
Хүн төрөлхтөн хамгийн сүүлчийн удаа дэлхийг хамарсан цар тахалтай тулгараагүй болохыг шинжээч тэмдэглэжээ. “Хувьслын үнэлгээгээр одоогийнхоос илүү их халдвартай, илүү их үхэлд хүргэх шинэ вирус гарна” хэмээн Гебрейесус нэмж хэлсэн аж.
ДЭМБ-ын тэргүүн цар тахлын гол хөдөлгүүр нь олон улс эв санаа нэгтэй биш, улс орнууд нөөц, технологиороо ялгарах гэсэн хүсэлтэйгээс болсон гэж буруутгажээ. Энэ хуучин замаараа цааш явбал үр дүнд нь дэлхий нийтийн бэлэн биш, аюулгүй бус, шударга бус үр дүнд л хүрнэ гэж ДЭМБ-ын тэргүүн сануулжээ.
Гебрейсус дэлхийн аюулгүй байдлыг хангахын тулд үр дүнтэйгээр тэргүүлж, дэлхий нийтийг нэг зүйлд татаж, мэдээллээ зөв солилцох шаардлагатай гэсэн байна.
ДЭМБ-ын тэргүүн коронавирусийн цар тахлын үеэр нас барсан эмнэлгийн ажилтнуудын тоог гаргасан юм. Тахал гарсан бүх хугацаанд нийт 115 мянга гаруй эмч, эмнэлгийн салбарын бусад ажилтнууд нас баржээ.
Эх сурвалж: lenta.ru
Орчуулсан Э.Март