Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдлаа. Тус зөвлөл нь эмэгтэй алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, албаны хөгжил, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой орон тооны бус зөвлөл юм.
Зөвлөл байгуулагдсанаас хойш нийслэлийн Онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчид нэгдэж, үйл ажиллагаа идэвхижиж байна. Зөвлөлөөс нэг алба хаагчийн ар гэрт 500 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг эмчилгээний зардалд нэмэр хандив болгон хүлээлгэн өгсөн. Цаашид олон үйл ажиллагаа зохион байгуулж, алба хаагч бүрийн оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллахаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.