Улсын онцгой комиссын шийдвэрээр цар тахлын тухайн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэл /Улаанбаатар хот/-д 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулагдаж байсан төрийн албаны ерөнхий шалгалт түр хугацаагаар хойшилсон билээ.
Нийслэлийн онцгой комиссын зөвлөмж, Нийслэлийн салбар комиссын саналыг үндэслэн төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс шинээр гаргасан хуваарийн дагуу зохион байгуулах юм.
Шалгалтад орохоор 2021 оны 3 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд хуваарьтай байсан иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан шалгалтын системд өөрийн эрхээрээ нэвтрэн орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой.
Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа 1 удаагийн код хүлээн авч нууц үгээ сэргээх бүрэн боломжтой.
Та иргэний үнэмлэх, баталгаажилтын хуудсыг хэвлэн авч /гар утсандаа зургийг нь авч ирж болно/, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхаарна уу.
Бусдын эрүүл мэнд, таны хариуцлагаас шалтгаалахыг анхаарч, халдвар, аюулгүйн дэглэмээ чанд сахин шалгалтдаа оролцоно уу.
Танд амжилт хүсье.
Шалгалт явагдах байрны хаяг, байршил: Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байр буюу Засгийн газрын ордноос Сансрын Имарт /Emart/ худалдааны төв явах замд Улаанбаатар чуулгын байр, Нийслэлийн инновацийн төвд шалгалтаа хуваарийн дагуу өгнө үү.