Өвөрхангай онцгой байдлын газраас гуравдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр олгожээ.

Гэр нь нурж орон гэргүй болсон 15 өрхөд иж бүрэн гэр, тус бүр 4 ширхэг хөнжил, 4 ширхэг гудас, гал тогооны иж бүрэн хэрэгслийг хүлээлгэн өгсөн байна.

Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс Өвөрхангай аймагт коронавируст халдварын цар тахлын хөл хорио цээрийн дэглэмийн үед орлого нь зогссон, хүнсний хомсдолд орж болзошгүй 19 сумын 500 өрхөд хүнсний тусламж үзүүлжээ.

 ОБЕГ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн