Явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгдөггүй жолооч нарт камерын хяналтаар хариуцлага тооцдог болж байгаа талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар цахим хуудсаараа мэдэгдлээ.
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, сургууль орчмын бүсийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр явган хүний гарцын орчимд тээврийн хэрэгслийн улсын дугаар илрүүлэгчтэй, хяналтын камеруудыг байрлуулж техникийн дэвшлийг ашиглаж эхэлсэн байна.
Н.Батаа