АНУ-ын Нью-Йорк хотноо өчигдөр зохион байгуулагдсан “10 miles” буюу 16 километрийн гүйлтийн тэмцээнд Бямбаагийн Буджаргал 1 цаг 06 минут гүйж тэргүүн байр эзэлжээ.
Түүнчлэн тэрээр Нью Жерси мужийн Агуста хотноо тавдугаар сарын 10-16-ны хооронд болсон зургаан өдөр зургаан шөнийн 144 цагийн тэмцээнд 767.7 км гүйж долоо дахь удаагаа аварга болсон юм. Олон өдрийн гүйлтийн зургаан удаагийн аварга Б.Буджаргал өрсөлдөгчдөө олон км-ээр ардаа орхиж илүүрхэж ялалт байгуулсан байна.
Л.Баяр