Улсын Онцгой комиссын шийдвэрээр тавдугаар сарын 22-ноос эхлэн орон нутагт зорчих хөдөлгөөнийг нээхээр шийдвэрлэсэн.
Гэхдээ ногоон бүс буюу Өмнөговь болон Дорноговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнд 2021 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагаас эхлэн зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоожээ.
Энэ хугацаанд зөвхөн уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэдийн зөвшөөрлийг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас авах юм. Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд харьяаллын болон байнгын оршин суудаг хаягтаа ирэх, буцах иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчдийн зорчих зөвшөөрлийг Өмнөговь болон Дорноговь аймгийн Онцгой комиссоос олгоно хэмээн шийдвэрлэсэн байна.
Л.Баяр