Дөрвөн өдрийн өмнө болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар улстөрийн намууд, улстөрчид, хэвлэл мэдээллүүд болон хувь хүмүүс байр сууриа хангалттай илэрхийлсэн. Олонхийн анхаарал яг одоо ирэх сарын 7-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад төвлөрч байна. Энэ асуудал сонгуулийн өдрүүдэд ямархуу дуулиан яасхийж өндийсөн болохыг эргэн сануулах боломжийг хязгаарлаж байгаа бололтой.
Гэвч хошигнолд дуртай хүмүүс “Ерөнхийлөгчийн сонгууль-2017”-ийн Шилдэг номинацийг хэдийнэ тодруулж амжжээ. Сонгуулийн сурталчилгааны явцаас түүвэрлэн бэлтгэсэн Шилдэг номинацийг тодруулсан бэсрэг видео бичлэг нийгмийн сүлжээнд аялаад цөөнгүй хонож байна. Хамгийн хошин бас хоржоонтой илэрхийлсэн номинациудтай танилцаарай.
Нэг: Хамгийн шилдэг фото шоп
Оросын Ерөнхийлөгч В.Путин Женко Баттулгатай гар барихаар сарвайж байгаа зургийг фотошопоор засаж эвлүүлсэн зургийг Оросын хэвлэл мэдээллийнхэн илрүүлж, дэлхийн шившиг болгов.
Хоёр: Шилдэг гардуулалт
Нэр дэвшигч С.Ганбаатар МҮҮН-ий шашныхнаас 50 сая воны хандив авч үйлдэл дээрээ баригдав.
Гурав: Шилдэгийн шилдэг гардуулалт
Х.Баттулгын “Милл хаус” компанийн автомашин баруун аймгуудад нэг тэрбум гаруй төгрөг тарааж, сонгуулийн луйвардах гэж яваад үйлдэл дээрээ баригдав.
Дөрөв: Хамгийн том олдвор
1.1 тэрбум доллар, 50 сая вонн, 60 тэрбум төгрөг. Тэрбүү хэл өөрийнхөө 780 тэрбумыг бут цохин бүгдийг нь нам даран илэрсэн улсын төсвийн 50 хувьтай тэнцэх Женко Баттулгын оффшор дахь 1.1 тэрбум доллар нь сонгуулийн хамгийн том олдвор байв.
Тав: Хамгийн ноцтой сэдэв
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын хоёрын хоёр хүүхэд хар тамхи хэрэглэдэг болох нь илэрч нийгмийг цочирдуулав.
Зургаа: Хамгийн бүтэлгүй ажиллагаа
Түвдэнбалжирдалт. Нэр дэвшигч М.Энхболдыг хятад хэмээн мэдэмхийрч ярьсан Түвдэнбалжирдалт ажиллагаа ердөө хоёр хоногийн дараа илэрч, нөхөр өөрийн биеэр Женко Баттулга, Херо студийн Баатар хоёрын захиалгаар хийснээ хүлээн зөвшөөрч М.Энхболдоос уучлал гуйж алга болов.
Долоо: Хамгийн шилдэг багийн алуурчин
Мөнхөд мэдэмхийрч, хий гүтгэж, эв нэгдлийг үймүүлж, олны сэтгэлийг үймүүлж явдаг учир Л.Мөнхбаясгалан хамгийн шилдэг багийн алуурчингаар тодров.
Найм: Хамгийн үнэмшилтэй эвлүүлэг
60 тэрбум. Нэр дэвшигч М.Энхболдыг төрийн албан тушаал наймаалцдаг хэмээн гүжирдлэг өвөрлөн хийсэн АН-ын төлөвлөгөөт нэвтрүүлэг 60 тэрбум гэдэг үгийг амны хэллэг болгох зорилготой байсан. Энэ нь өнөөдрийг хүртэл ард түмэнд үнэн мэт итгэл үнэмшлийг төрүүлж чадсан урлагийн хамгийн том бүтээл болсон юм. Тиймээс 60 тэрбум сонгуулийн хамгийн үнэмшилтэй эвлүүлэг болов.
Ес: Хамгийн том ивээн тэтгэгч
Женко Баттулгын сонгуулийн зардлыг ивээн тэтгэгч, БНХАУ-ын иргэн, Монголоос төрсөн хужаа тэрбумтан, Баттулгын дотны анд Билли Лим Сим Пау энэ сонгуулийн шилдэг ивээн тэтгэгч болов.
Арав: Хамгийн хүсэмжит эмэгтэй
Женко Баттулгын орос эхнэрийг харахыг хүссэн сая сая хүсэл байна. Гэвч тэр одоог хүртэл нуугдаж чадсан нь сонгуулийн хамгийн хүсэмжит эмэгтэй боллоо.
Арваннэг: Хамгийн өндөр үнэтэй жүжигчин
60 тэрбумын дуулианы гол дүрд тоглосон Г.Доржзодов
https://www.facebook.com/duulian.shuugian/videos/831282773698533/?pnref=story
Эх сурвалж: https://www.facebook.com/duulian.shuugian/videos/831282773698533/?pnref=story
4 comments
хууль зөрчсөн нийтлэл байна
MAN bugsuniihun iim nowshiin yum hiij bga bh da
МАН-аас Думца л нэг ийм юм бичих байхдаа хаха
Энэ шууд захиалгат бичвэр байна. Хууль зөрчсөн нийтлэл байна. . . Энэ МАН нээрээ яана Энколдоо болчилдоо Эбэ шиг худлаа шударга царайлчих юм. Шударга л байл даа