Намайг УИХ-ын гишүүн болж сонгогдсоноос хойш өчнөөн л зүйлийг яаралтай горимоор оруулж ирээд хэлэлцэж болдог юм байна. Өнөөдөр хөгшчүүлийн маань, хүн бүхний амнаас тэтгэвэр бага байна, амьдралд хүрэхгүй байна.
Өвдсөн хүн бүхний амнаас хандив өгөөч ээ, надад өвчнөө эмчлүүлэх мөнгө алга байна гээд яриад байна. Яаралтай горимоор оруулж ирээд их хуралд түр хороо байгуулаад шийдчих эр зориг яагаад байхгүй байгаа юм бэ.