Уэльсийн хунтайж болон Корнуолийн гүнгийн ахайтан Камилла нар ханхүү Харри, Меган Маркл нарын хүү Арчид төрсөн өдрийн мэнд хүргэжээ. Twitter-т тавьсан энэ пост интернэтэд багагүй шуугиан тарьсан байна.
Хатан хааны гэр бүлийг дэмжигчид мэндчилгээний зураг дээр Меган байхгүйд ихэд дургүйцсэн гэнэ. Харин зураг дээр Уэльсийн хунтайж, ханхүү Харри нар Арчи хүүтэй цуг гарчээ.
“Меганыг хатан хааны гэр бүлийн зургаас авч хаяж байгааг би харж байна. Бүдүүлэг гэдэг нь. Хүү чинь ээжтэй шүү дээ” хэмээн комментууд бичжээ.
Үүнээс гадна олон хүн энэ зургийг хар цагаан болгосонд дургүйцсэн байна. Зарим дагагчид нь “Хатан хааны гэр бүлд арьс өнгөний ялгаварлал хэвээр байна” гэжээ.
Хунтайж Чарльз хатан хааны гэр бүлийн ахмад гишүүдийн тоог цөөлөх гэж байгаа тухай мэдээлэл Британийн хэвлэлүүдээр өмнө нь цацагдсан юм. Жагсаалтад ханхүү харри, Меган Маркл нарыг хасаж болзошгүй гэжээ.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан Э.Март