ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх эмч А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Хүн амын дунд өргөн тархсан цах тахлын энэ үеийг хохирол багатай даван гарахын тулд нийтээрээ тэмцэх хэрэгтэй байна. Халдвар хүн амын дунд өргөн тархаж байгаа үед хүндрэл маш их гардаг. Тухайлбал, эмчлүүлж байгаа хүмүүсийн 51-55 хувь нь хүндэвтэр, хүнд хэлбэрт байна. Энэ нь тархалт эхтэй байгаагийн гол үзүүлэлт юм. Бид боломжийн хэрээрээ цар тахлын бүхий л үе шатуудад тохирсон хариу арга хэмжээнүүдийг авсаар ирсэн.
Цар тахал хүн амын дунд өргөн тархсан энэ үед хэн ч халдвараас бултаж чадахгүй. Та өнөөдөр цар тахлын энэ давлагаанд өртөөгүй байлаа ч дараагийн давлагаанд өртөх эрсдэлтэй. Тийм учраас дэлхий дахин цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлээд байна. Бид коронавируст цар тахлын өмнө маш олон цар тахалтай нүүр тулд байсан. Тэдгээр халдваруудыг дархын тулд вакцинжуулалт хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Иймд иргэд та бүхэн вакциндаа идэвхтэй хамрагдаж, төр засаг болон эрүүл мэндийн салбартайгаа хамтран ажиллах хэрэгтэй” гэлээ.
Л.Баяр