АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн штабын тэргүүн асан Пол Манафорт Украины Бүсүүдийн намаас 17.1 сая ам.доллар авснаа хүлээн зөвшөөрчээ. “The Washington Post” сонины мэдээлснээр Манафортын фирм Украины экс Ерөнхийлөгч Виктор Януковичийн фракцид зөвлөх үйлчилгээ үзүүлснээсээ болоод АНУ-ын Хууль зүйн яаманд гадаадын фирм гэж бүртгүүлэхээс өөр аргагүй болжээ. Манафортын компани 2012-2014 онд Бүсүүдийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бичиж, сонгогчдын кампанит ажлын стратегийг хэрэгжүүлж, сонгуулийн олон улсын ажиглалт хийснийхээ төлөө мөнгө авснаа хүлээжээ.