Иргэд дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээгээ е-mongolia.mn сайтаас авах боломжтой.
Харин тус сайтаас авах боломжгүй тохиолдолд төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас авч болох юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 110 /ТҮЦ/ машин ажиллаж байгаагаас 70 гаруй хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт байдаг байна.
Мөн Төв шуудангийн нэгдүгээр давхарт байрлах E-mongolia иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх төвд хандаж, дархлаажуулалтын гэрчилгээгээ авах боломжтой.
Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар