Тэрбумтан Билл Гейтс эхнэрээсээ салаагүй байхдаа ажилтан бүсгүйчүүдийнхээ анхаарлыг татахыг хичээн, хэд хэдэн удаа араас нь гүйж байсныг The New York Times эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэн бичжээ.
Эх сурвалжийн баталснаар 2006 онд Гейтс Microsoft-ын эмэгтэй ажилтнуудын илтгэл дээр иржээ. Энэ үйл ажиллагааны дараа тэрбээр нэг бүсгүй рүү хамтдаа оройн зоог барих санал тавьсан зурвас илгээсэн энэ.
«Танд таагүй биш бол ийм зүйл огт болоогүй мэт байгаарай » хэмээн Гейтс бичиж байсан гэнэ.
Компанийн ажилтан бүсгүй урилгыг нь хүлээн аваагүй байна. Хоёр дахь удаад Гейтс Нью-Йоркт байдаг сайн үйлсийн сангийнхаа төлөөлөгчийн араас гүйж эхэлжээ. Бүсгүйн ярьснаар коктейль үдэшлэгийн үеэр тэрбумтан түүн рүү дөхөж ирээд “Би чамтай уулзмаар байна. Хамтдаа оройн зоог барих уу” гэжээ. Бүсгүй инээмсэглээд, хариулт өгөхөөс татгалзжээ.
Сан, компанийн одоогийн болон өмнөх ажилтнууд нь Гейтсийн энэ үйлдэл ажил дээр таагүй уур амьсгал бий болгосныг дурдаж байлаа. Гэхдээ тэрбумтан эр эмэгтэйчүүдэд огт дарамт шахалт үзүүлэхгүй, сүрдүүлэхгүй байдаг аж. Гейтс ажил дээрээ төдийгүй хилийн чанадад ч эсрэг хүйсийн хүмүүстэйгээ уулзаж, харьцахыг хүсдэг байсан тухай нийтлэлч бичжээ.
Эх сурвалж: 360tv.ru
Орчуулсан Э.Март