Туул голд бага насны хүүхэд өчигдөр осолджээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хойхоон-Ам” гэдэг газар Туул голд бага насны хүүхэд осолдсон тухай дуудлагыг тавдугаар сарын 17-ны өдрийн 17:47 цагт онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 18:30 цагт очиж, “Хойхоон-Ам” гэдэг газар Туул голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон.
Тавдугаар сарын 18-ны өдрийн 06:40 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ