Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б салааны даргадаа зодуулсны улмаас тархины цус харвалт, зүрх судасны архаг дутагдал гэх оноштойгоор гуравдугаар сарын 30-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Хэрэг гардаг өдөр буюу гуравдугаар сарын 29-нд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хээрийн бэлтгэлд гарсан байна. Улмаар харуул манааны үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б-г тухайн өдрийн харуулын дарга, салааны захирагч, дэслэгч Г согтуудаа сэхээнд ортол нь зодсон байдаг юм.
Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдогч Г-г цагдан хорьсон бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа ажээ.
Шалгалтын явцад талийгаач 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүний алба хаагч болох И.Энхтөгс гэх хүний данс руу удаа дараа мөнгө шилжүүлсэн нь тогтоогджээ. Үүнтэй холбоотойгоор тус ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Л.Баяр