Орон сууцны айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас зогсоож, дулааны шугам сүлжээний засвар үргэлжилж буй. Үүнтэй холбогдуулан айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний халуун усыг хязгаарлаж эхэлжээ.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас мэдээлснээр, нэг байршилд халуун усны хязгаарлалт 3-12 хоног үргэлжилж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт “Хүннү”, “Рапит”, “Дэлгэрэх” хотхон, “Говь” ХК, Төв цэнгэлдэх хүрээлэн, 120 мянгат, төмөр зам, вокзалын орчим 16 байршилд айл өрх, аж ахуйн нэгжүүдэд халуун усны хязгаарлалт тогтоосон.
Энэ долоо хоногт “Монос” компанийн ойр орчим, “Содон” хороолол, Ханын материал, Нисэх орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг тус тус хязгаарлах хуваарьтай байна.
УБЦТС-ТӨХК