Орон нутагт Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Малчдын хөнгөлөлттэй зээл зээлийг гаргах нөхцөл бүрдэж, арилжааны банкууд зээлдэгч нараас хүсэлтээ хүлээн авч, олгож эхэллээ.
Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгохоор эх үүсвэрийг шийдвэрлэсэн юм. Малчдад бол банкны ижил төрлийн зээлийн нөхцөлөөр олгохоор шийдвэрлэсэн.
Малчдад олгогдож байгаа зээлийн хэмжээ харилцан адилгүй байна. Үүнд малын тоо, даатгалд хамрагдсан байдал, мал маллах туршлага зэргээс шалтгаалж байгаа аж.
Малчны зээл хүсэгч нь тухайн орон нутагтаа оршин суух хаягтай, малын А данс нь баталгаажсан, мал маллах туршлагатай байх зэрэг шаардлагыг арилжааны банкууд тавьж байна.
Л.Баяр