“Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ес дэх буюу хамгийн сүүлийн эрхийг эх орондоо авчирлаа. Ингэснээр чөлөөтийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа Токиогийн зуны олимпын наадамд оролцохоор боллоо.

Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга Х.Болортуяа 1/8 шигшээд Хорватын Иван Герич, шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррераг, хагас шигшээд буюу эрхийн төлөөх барилдаанд Беларусийн Вероника Ивановад 1:9 харьцаатай ялагдаж яваад өрсөлдөгчөө цэвэр ялсан юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн