УОК–ын Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, үйл ажиллагааг нь хязгаарласан байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээх шийдвэр гаргасан талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр коронавирусийн халдвар авсан хүүхдүүдийн талаарх тоон мэдээллийг УОК–ын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг хэллээ.
Түүний хэлснээр өнгөрсөн хугацаанд нийт 10 мянга гаруй хүүхэд коронавирусийн халдвар авсан байна.
Үүнд:
0-4 насны 2230 хүүхэд /22 хувь/
5-9 насны 3231 хүүхэд /32 хувь/
10-14 насны 3105 хүүхэд /31 хувь/
15-17 насны 1432 хүүхэд /14,3 хувь/ тус тус халдвар авчээ. Өнөөдрийн байдлаар 800 орчим хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Хүүхдүүдийн дунд халдвар тархах тохиолдол өндөр байгаа учир эрсдэлтэй газруудаар дагуулж явахгүй, тоглоомын талбайд хүн хоорондын зайг бариулах, айлд зочлох гэх мэт явдлаас зайлсхийх хэрэгтэй байна гэлээ.
Л.Баяр